Сургалт

Сургалт

Ц.Базаррагчаа нь 2009 оноос  өөрийн хийсэн судалгааны ажил болон эмнэлзүйн үр дүнд тулгуурласан шүдний эмчилгээний дэвшилтэт, арга технологийг эзэмшүүлэх, тэргүүлэгч улсуудын судалгааны үр дүн, эмчилгээний загвар, хандлагыг танилцуулж нэвтрүүлэх зорилгоор сургалт явуулж  2019.06 сарын байдлаар 800 гаруй шүдний эмч  эмч хамрагдсан байна.

Эдгээрээс  гол  хоёр  сургалтын зорилго, агуулга,  үргэлжлэх хугацаа, төлбөр, холбогдох  талаарх мэдээллийг хүргэе.

Сургалтын  зорилго:  Шүдийг эмчлэх, аль болох амьдаар нь хадгалж авч үлдэх.

Шүдгүйдэлд  хүргэдэг шалтгаануудаас  дангаараа дийлэнхи хувийг эзэлдэг буйлны үрэвсэл, буйлны үрэвслээс шалгаантай тулгуур эдийн хүндрэл,  нөгөө нь болох,  хүмүүсийн хэлдгээр мэдрэл /зөөлц/-ийн үрэвсэл. Энэ хоёр асуудлыг аль болох эмчилгээгээр шийдэх  чиг хандлагад  мөн чанар нь оршино.

Нэг.Сургалтын сэдэв.

а.Буйлны үрэвслийн сургалт.

 Буйлны үрэвслийн талаарх уламжлалт ойлголтыг  орчин үеийн  ШУ-наар батлагдсан нотолгооны үүднээс авч үзэх.Нянгын гаралтай буйлны үрэвсэл нь  дан ганц амны хөндийн биш эрхтэн системийн өвчлөлийн  томоохон эрсдэлт хүчин зүйл болж байгаа харилцан хамаарлын тухай. Буйлны үрэвсэл үүсгэж буй механизмыг нарийн таньж мэдэх.Эмчилгээний дэвшилтэт чиг хандлага.

Далд чулуу оношлох, цэвэрлэх, түүнийг цэвэрлэх нь  арга нь уламжлалт аргаас арай илүү байхгүйгээр буйлны үрэвслийн эмчилгээний чанар сайн байх тухай яриа боломжгүй байгаа юм.Иймд өөрийн шүдний эмчээр ажиллах хугацаандаа олж, танин мэдсэн чулуу цэвэрлэгээний техникийг  эмч нарыхаа хүртээл болгоно.Энэ нь Хүний дархлааны систем нян, бактеритай тэмцдэг механизм дээр үндэслэсэн  “ноу хау” юм. Учрал, Билгүүн, Батчимэг, Болормаа, Бурмаа, Ану-Үжин, Оюунтунгалаг, Сэлэнгэ, Доржсүрэн нарын  олон эмч энэ техникээр цэвэрлэгээ хийхэд уламжлалт аргаас илүү байгаа талаараа хэлж эргэх холбоотой ажиллаж байна.

б. Зөөлц /мэдрэл/-ийн үрэвслийн эмчилгээний үед зөөлцийг амьдаар нь хадгалах, “цус гаргахгүй эмчлэх  язгуур арга”-ын сургалт.МТА хэрэглээ.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд шүдний эмчилгээнд нэвтэрсэн МТА материалийн найрлага өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад шүд ургуулахад тун ойрхон ирсэн байна.

Ц.Базаррагчаа /DDS,PhD нь 2012 он хүртэл шүдний эмчээр ажиллахдаа Монгол хүний шүдний  өвчлөлийн эмгэг, жамд тохирсон  үр дүнтэй эмчлэх  талаар судалгаа хийж,  2007-2012 онд эмнэлзүйд МТА материал болон нон арсеник техникээр 570 шүдэнд  98.9%-ийн үр дүнтэй эмчилж  мэдрэлийг хадгалж  улмаар шүдийг амьдаар нь авч үлдсэн өөрийн боловсруулсан  арга, олж авсан мэдлэгийг  эмч нартаа өгнө.

Хоёр.Сургалтын төлбөр.

  1. Буйлны үрэвслийн сургалт 350,000₮
  2. “цус гаргахгүй эмчлэх язгуур арга”-ын сургалт 400,000₮
  3. 2  сургалтыг  хоёуланг нь авах  бол тус бүр 350,000₮
  4. Сургалтыг 25-с хэтрэхгүй хүнтэй нэг баг бүрдүүлж хэдэн ч эмнэлгийн эмч хамрагдаж болно.Энэ тохиолдолд  эмнэлгийн тооноос хамаарч төлбөр  нэмэгдэхгүй.

 

Гурав.Сургалт үргэлжлэх хугацаа.

МТА, зөөлцийн үрэвслийн сургалт  5,5 цаг, Буйлны үрэвслийн сургалт  5 цаг

 

Дөрөв. холбогдох утас: 89019090.   Mail;   Gingita.mn@gmail.com