Микроскоп оношлогоо
Амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаа нь буйлны үрэвсэл нянгын гаралтай эсэхийг тогтоох микроскоп оношлогоог Монгол улсад анх удаа хийж хэрэгжүүлж байна.
Оношлогоо хийлгэх хүсэлтэй хүн нь :
- 18 насанд хүрсэн байх, насанд хүрээгүй хүмүүсийн хувьд эцэг, эх нь хамт байна.
- Микроскоп оношлогоо 50,000 ₮ /нянгын оношлогоо 20,000₮, далд чулуу оношлох, үзлэг, зөвлөгөө 30,000₮/ .
- Микроскоп оношлогоо, үзлэг нь улирал бүр өөр, өөр эмнэлгүүдэд хийгддэг.
- Буйлны доктор Жинжита /буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл/ гэсэн фэйсбүүк пэйж хаягаар микроскоп оношлогоо хийлгэх талаар холбогдох.
- Ямар эмнэлэг дээр үзлэг хийж байгаа болон үзлэгийн хуваар, цагийн талаар тухайн үед хариу өгнө.
- Ц.Базаррагчаа нь шүдний эмнэлэг ажилуулдаггүй тул пэйж дээр байгаа сургалт болон үзлэг хийсэн аль нэг эмнэлгийн утас болон пэйжээр холбогдохгүй очсон тохиолдол нэг биш гарсан тул үүнийг анхаарна уу.
Чулуу цэвэрлэснээр дуусдаг уламжлалт аргыг өөрчилж шалтгаанаа олох, далд урхаг байгаа эсэхийг шалгах, шүдэн дээрхээс гадна буйлан дорх чулууг цэвэрлэсний дараа үүсгэгчийн эсрэг химийн бус гаралтай бэлдмэл хэрэглэх гэсэн үе шаттай хийж буй Ц.Базаррагчаа эмчийн өөрийн гэсэн арга барил нь эцсийн дүндээ буйлны үрэвслийн эмчилгээ үр дүнтэй байхын төлөө юм.
- Шалтгаанаа эхэлж олж мэдэх.Шалтгаанаа олсноор шалтгааныг үгүй болгох зөв арга замыг сонгох.Халдварлах замыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зөв дадал, хэвшилтэй болох.
- Далд урхаг байгаа эсэхийг илрүүлж оношлох.Буйлны үрэвсэл хүндэрсэн хүмүүийн хувьд далд чулуутай байх нь нийтлэг байна.Далд чулууг цэвэрлэхгүйгээр буйлны үрэвслийн эмчилгээ үр дүнтэй байна гэдэг асуудал туйлын магадлал муутай.Микроскоп оношлогоо хийлгэсэн хүмүүсийн хувьд дор дурдсан асуудал нийтлэг байх ба буйлыг ийм болгоод байгаа шалтгаан нь яг юу юм бэ, юунаас болоод засрал сайжралд хүрэхгүй, хэрэглэсэн арга юм нь үр дүнгүй байгааг олох хүсэлтэй гэсэн байна.
Микроскоп оношлогоо хийлгэсэн хүмүүс нь 17-с дээш насны үйлчлүүлэгчид байх ба:
-урт богино хугацааны давтамжтай, олон удаа чулуу цэвэрлэгээнд орж байсан,
-буйл сөхөх, буйл тайрах ажилбар хийлгэж байсан, эдгээр эмчилгээний дараа нэг хэсэг гайгүй болох ч юм шиг байдал ажиглагдсанаа хэсэг хугацааны дараа дахин анхны хүнд байдал руу эргэж орсон, буйлны төлөв байдал дээрдээгүй,
-нэгээр тогтохгүй тооны шүд суларсан, унасан, унахад бэлэн болсон,
-буйлны үрэвслийн эсрэг үйлдэлтэй гэх бэлдмэл, уусмал, оо хэрэглэж байсан байна.
- Эдгээр үйлчлүүлэгчдэд 100% буйлан дор далд чулуутай гэж оношлогдсон.Иймд далд чулуутай эсэхээ шалгуулж, байгаа тохиолдолд түүний цэвэрлүүлэж зайлуулахгүйгээр наана, ил харагдах шүдэн дээрхи чулуу цэвэрлүүлсэн төдийгээр аргацаагаад яваад байвал эмчилгээний үр дүн сайн байх асуудал туйлын ээдрээтэй.Эцсийн дүнд шүд нэг нэгээр суларч унасаар идэр насан дээрээ шүдгүй болсон бодит жишээг дурдахгүй өнгөрч болохгүй.
- Шүдэн дээрх болон буйлан дорхи далд чулуу цэвэрлэсний дараа буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэх.Химийн гаралтай, спиртэн суурьтай бэлдмэл, уусмал нь эхэн үедээ шинж тэмдгийг дарах төдий үйлчлэл үзүүлж болох ч байнга хэрэглэхэд дасал болж үйлчлэл үгүй болж түүнд дасалтай илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог.Ашигтай нянгуудыг ч дарангуйлах үйлчлэл үзүүлдэг.Байгалийн гаралтай бэлдмэлийн хувьд ашигтай нянгын үйл ажиллагааг дэмждэгээрээ химийн гаралтай бэлдмэлээс давуу талтай.
Өнгөрсөн хугацаанд энэ оношлогоог “Хаш талст”, “Болордент”, “Энхийг цацруулагч” шүдний эмнэлэг дээр хийгээд байна.