Эдтата танилцуулга Унших
Шүдний сурвалжийн сувгийн ханыг ариутгагч,
зөөлрүүлэгч Эдтата-17, Эдтата-19 бэлдмэл
Ц.Базаррагчаа /DDS.,PhD/ нь 2007-2009 онд шүдний сурвалжийн сувгийн ханыг ариутгах, зөөлрүүлэгч уусмал гарган авах судалгааны ажил хийж энэ ажлын дүнд Эдтата-17, Эдтата-19 бэлдмэлийг гарган авсан.
Эдтата-17, Эдтата-19 бэлдмэлүүд нь гадаад улс орны энэ төрлийн эдта бэлдмэлүүдээс;
- эмийн ургамлын эфирийн тосны найрлага агуулсан,
- нянгийн эсрэг өндөр идэвхитэй,
- ариутгах, зөөлрүүлэх чадвараараа давуу
- МУ-ын стандартаар баталгаажсан.
- МУ-ын стандартаар баталгаажсан.
Бэлдмэлийг монгол хүний илүү шүдний сурвалжийн сувагт тохируулан гаргаж авсан тул үр дүн үйлчлэл сайтай болсноор сувагт ажиллах нарийн түвэгтэй ажиллагааг хөнгөрүүлж, сувагт ажиллах ажилбарын үр дүнг сайн болгосноор шүдний эмч нарын талархлыг хүлээж байна.
Эдтата-17, Эдтата-19 шингэн бэлдмэлүүд нь 100% химийн бодис гэсэн найрлагыг химийн бодис+эмийн ургамлын эссенз+nuetral pH болгож өөрчилснөөр үндсэн бодис болон эмийн ургамлын үйлчлэл нэмэгдэж хорон чанар багассан.
Эдтата-17, Эдтата-19 бэлдмэл нь шүдний зөөлцийн үрэвслийн /мэдрэлийн/ эмчилгээний үед нон-арсеник техникээр “цус гаргахгүй эмчлэх”-д хэрэглэгдэж, залуу эсийг богино хугацаанд дуудан ирүүлж эмчилгээний үр дүнд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг шүдний эмч нарт өгч буй сургалт дээрээ нарийн тодорхой ярьж танилцуулж байгаа.