Жинжита бэлдмэл
Буйлны Доктор “ Жинжита“ бэлдмэлийг хэрэглэх заалт:
Буйлнаас цус гарах, буйл улайх, буйл хавагнах, хөөх, ургах, томрох, амнаас эвгүй үнэр гарах болон буйлны үрэвслийн бүх хэлбэрт хэрэглэнэ.
Буйлны үрэвсэлгүй хэдий ч урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг хүссэн хэн бүхэнд нэг адил зориулагдсан.
Хэрэглэхийн өмнө тавигдах шаардлага:
Шүдэн дээрх болон буйлан дорхи чулууг сайтар цэвэрлүүлж уг, урхаггүй болсны дараа хэрэглэнэ.Йймд аптект биш зөвхөн шүдний эмнэлэгт байна.
Бэлдмэл хэрэглэх арга :
- эмчийн хэлсэн дуслын тоогоор сойзон дээрээ дусаана.Шүдээ угаадгын адил шүд, буйлаа угаах.
- бэлдмэлийг оотой хамт болон оотой ойр хэрэглэхгүй.
- оогоор угаасны дараа, эсвэл бэлдмэл хэрэглэсний араас оо хэрэглэхгүй.
- нэг угаалтдаа хэдэн дуслаар хэрэглэхийг буйлны байдлыг үзсэн, чулуу цэвэрлэгээ хийсэн эмч хэлнэ.Угаалтыг өдөрт 3-с доошгүй удаа хийнэ. 2-3 минут, маш нямбай, буйлны бүх хэсгийг хамруулж угаана.
- бэлдмэл хэрэглэсний араас амны хөндийг усаар зайлахгүй.
Анхаарах зүйл:
- эмчийн зөвлөсөн дуслын тооноос багаар хэрэглэх, өдөрт 3-с цөөн тоогоор угаах нь үр дүнг бууруулна.
- буйлны үрэвслийн хүндрэлийн зэргээс бэлдмэлийг хэрэглэх хугацаа хамаарна.
- архагжиж хүнд хэлбэрт шилжсэн бол багагүй хугацаагаар тасралтгүй хэрэглэх шаардлага гарч болно.
- чулуу цэвэрлэгээ хийлгэлгүй хэрэглэх, далд чулуутай байсан байх, оотой хамт эсвэл өмнө ба араас нь оогоор угаах нь үр дүнг үгүй болгохыг анхаарах.
- хэдхэн хоног хэрэглээд шинж тэмдэг, зовиур багасах төдий болмогц хаялгүй, дуустал нь хэрэглэх.
- шинэ сойз, шүдний утас, шүд хоорондыг цэвэрлэгч сойз гм хэрэглэгдэхүүнүүдийг хамт хэрэглэвэл нэн сайн.
- буйл хүрэхэд эмзэглэлтэй, шарх үүссэн, оёдол тавиулсан, өвдөлттэйгээс бусад тохиолдолд үсний хатуулаг нь /medium/ сойзоор угаалт хийж хэвших.
- олон жил байнга чулуу цэвэрлүүлж байсан, химийн гаралтай амны хөндийн бэлдмэл ихээр хэрэглэж байсан, тамхи татдаг хүмүүсийн хувьд буйлны үрэвсэл хүндэрсэн хойноо эмчид хандах нь нийтлэг байна.Ийм хүмүүсийн хувьд шүдэн дээрхи чулуу цэвэрлүүлсэн боловч далд, буйлан дорхи чулуу ихтэй байдгаас бэлдмэлийн үр дүн багассан тохиолдол гарч байсан.Иймд далд чулуутай эсэхээ шалгуулж, цэвэрлүүлэх талаар анхаарах.
Хориглох зүйл:
- шүдэн дээрх болон буйлан дор чулуу ихтэй, өнгөр ихтэй атал тэдгээрийг цэвэрлүүлэлгүй хэрэглэх.
- чулуу цэвэрлүүлсэн хүмүүсийн хувьд хэлэн дээрээ дусааж хэрэглэхийг хориглоно.Чулуу цэвэрлүүлсэн хүмүүсийн хувьд зөвхөн сойзон дээрээ дусааж шүд, буйлыг угаах үндсэн аргаар явна.
- бэлдмэлийг бусад спиртэн суурьтай бэлдмэлийн адил хөвөнд шингээж зуух, шавших, жин тавих, угаах байдлаар хэрэглэхгүй. Энэ нь дор дурдсан тодорхой тохиолдолд байна.
Буйлны үрэвслээс өөр зорилгоор хэрэглэх:
-амны хөндийн мэс ажилбар, мэс заслын үед оёдол тавиулсан бол 1-2 дуслаар тухайн шархтай хэсэгт хөвөнд шингээж тавихад шархыг ариутгаж халдваргүйтгэх, шархны эд эсийг нөхөн төлжүүлж эдгэрэлтийг хурдасгах зорилгоор хэрэглэж болно.
-ханиад томууны үед , хоолой өвдөх зэрэгт том хүн 50-100 гр хүйтэн бүлээн усанд 2 дуслаар, хүүхдэд бол эцэг эхийн хяналтан дор 1 дуслаар дусааж хоолой, багалзуурыг зайлж хэрэглэх, хамар нармайн замыг цэвэрлэж байдлаар хэрэглэхэд үр дүнтэй /энэ тохиолдолд халуун усанд хийвэл үйлчлэл байхгүй болохыг анхаарна уу/
-амны хөндийд гарсан афтын үед хэлэн дээрээ 1-2 дусааж хэлний үзүүрээр тухайн хэсэгт хүргэх буюу амны хөндийг бүхэлд нь цэвэрлэх байдлаар хэрэглэж болно.
-хомхой гарсан үед цэврүүтсэн хэсгийг хагалж гарсан шингэнийг арчиж цэвэрлэсний дараа ойр ойрхон түрхэхэд үр дүнтэй.
“Жинжита“ бэлдмэлийн давуу тал :
-
- 100% ургамлын гаралтай.
- ШУ-ны олон чухал судалгаа хийгдсэнээрээ бусад амны хөндийн бэлдмэлүүдээс ялгаатай.
- буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг өндөр үр дүнтэй нь ШУ-ны судалгаагаар тогтоогдсон.
- буйлны үрэвсэлд үзүүлж буй үр дүн нь 4 жилийн хугацаанд эмнэлзүйд хэрэглэгдэж шалгагдсан.
- хоруу чанар болон гаж нөлөөгүй, ил шарх эдгэрэлтийг хоёр дахин түргэн хугацаанд анагаадаг болох нь судалгаагаар батлагдсан.
- Монголын улсын MNS:5339-2003 стандартын шаардлагад нийцсэн.
“Жинжита“ бэлдмэлийн онцлог:
- химийн болон консерватив ямар ч нэмэлтгүй,
- фтор ба түүний нэгдэл агуулаагүй, спирт суурьгүй,
- оо, ам зайлах уусмалын найрлагад түгээмэл байдаг SLS, Triclosan, Hydrated
silica, Chlorhexidin зэрэг болон бусад ямар ч химийн болон элдэв будагч бодис агуулаагүй.
Бэлдмэлийн талаар дууслгах сонин сайхан
Буйлны үрэвслийн эсрэг Жинжита бэлдмэл бол өөрийн гэсэн ялгарах онцлогтой ийм бэлдмэл. Буйлны үрэвсэл үүсгэгч толгойлох нянгууд дээр эм гаргаж авахад тавигддах хэд хэдэн чухал судалгаа хийгдсэн, үр дүнтэй нь ШУ-наар батлагдсан.
Ц.Базаррагчаа /DDS., PhD/-гийн олон жилийн хугацаанд хэд хэдэн бие даасан судалгааны ажлын үр дүнд гаргаж авсан 100% эмийн ургамлын найрлагатай энэхүү бэлдмэл нь буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн.Үүнээс гадна шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн, фармакологийн тусгайлсан судалгаагаар хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь гайхалтай үзүүлэлт гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Дээрх дурдсан чухал судалгаагаар тогтоогдсон болон эмнэлзүйгээр шалгагдсан үр дүнгийн үзүүлэлт нь ШУ-ны өлгий Япон улсын амны хөндийн судлаачдын анхаарлыг татаж хавдрын эсрэг судалгаанд орохоор сонгогдсоныг дуулгахдаа бид баяртай байна.
Дэлхийн амны хөндийн эрүүл ахуйн шилдэг бүтээгдэхүүний “Golden Product” шагналыг олон жил дараалж хүртэж байсан АНУ-ын “Ora MD” бэлдмэлтэй харьцуулсан нянгийн эсрэг идэвхжил тодорхойлох судалгаагаар “Жинжита” бэлдмэл үйлчлэл, үр дүнгээрээ илүү гарсан.
Буйлны үрэвслийн эмчилгээтэй өндөр хөгжилтэй улсуудад буйлны үрэвслийн хүнд хэлбэрийг асар өндөр өртөгөөр, өндөр тунтай антибиотикт суурилсан эмчилгээр урт хугацаагаар тасралтгүй хэрэглүүлэх байдлаар шийдвэрлэдэг байна.
Ц.Базаррагчаагийн гаргаж боловсруулсан буйлны үрэвслийн эмчилгээний эмнэлзүйн аргын онцлог нь өндөр тунтай антибиотикоос аль болох зайлсхийж хүний бие организмд хор хөнөөлгүй, эмийн ургамлын үйлчлэлээр буйлыг эрүүл төлөв байдалд оруулахад чиглэж байгаа.Шалтгааныг тогтоох, далд урхагыг илрүүлэх, үүсгэгчийг устгах гэсэн үе шаттай хийж буй энэхүү арга нь хүний биед ээлтэй, байгалийн гаралтай технологи байх гэсэн Анагаахын ШУ-ны ТЭРГҮҮЛЭХ чиг хандлагад бүрнээ нийцнэ. Жинжита бэлдмэл нь буйлны үрэвслийн эмчилгээний энэхүү дэвшилтэт аргын нь гол цөм нь билээ.
Буйлны үрэвслийн эсрэг “Жинжита” бэлдмэл нь шүдний эмчилгээний хамгийн хүнд, эмчлэх арга технологи байхгүй байсан асуудлыг шийдэж чадсанаараа шүдний эмч нарын, үр дүн өндөр байснаараа хэрэглэгч нарын итгэлийг хүлээсэн.
Ц.Базаррагчаа нь энэ бэлдмэл гарган авахтай холбоотой судалгааны ажлууд, эмнэлзүйн үр дүнд тулгуурласан буйлны үрэвслийн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт, арга технологийг эзэмшүүлэх сургалтаа явуулснаас хойш хэдий 800 гаруй шүдний эмч, 160 гаруй шүдний эмнэлэг хамрагдсан байна.
Бельги, Норвеги, Герман, Австри, Англи, Солонгос, Японоос олон зуун Монголчууд маань талархлаа дэвшүүлж, Японы хэд хэдэн эмнэлэг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт бэлдмэлийг маань хэрэглэж байгаа нь “үр дүн нь сайн байх, аль болох шийдэх” тухайд оюунаа чилээж байдаг эмчийн маань хийж бүтээх хүслийн хөшүүрэг нь болж байгаа билээ.
Буйлны үрэвслийн хүнд хэлбэрийн үед хийгдэж ирсэн буйл тайрах мэс ажилбараас татгалзсан олон үйлчлүүлэгч нэлээд хугацааны тасралтгүй хэрэглээний үр дүнд буйлны эрүүл байдлаа олж чадсан.
Ингээд бэлдмэлийн талаарх бусад мэдээлэл, мэс ажилбрын заалтттай хэлбэрт хэрхэн үр дүнгээ өгсөн талаарх эмч нарын маань хяналт хийж явсан кэйсүүдийг харахыг хүсвэл зохих талбаруудад байршуулсан байгаатай танилцах боломжтой.
Хүндэтгэсэн, Gingita.mn