Буйлны үрэвсэл /Gum disease/gingivitis/ -ийн тухай товчхон.
Бидэнрүү ханддаг хүмүүс шууд ойлгогдох энгийн үг хэллэгтэй мэдээлэл авахыг хүсдэг нь их анзаарагдсан тул мэргэжлийн үг хэллэгээс аль болох зайлсхийж ямар ч хүн ойлгох хэлбрээр мэдээллээ хүргэхийг зорьлоо.
Буйлны үрэвсэл гэдэг бол ганц шүд, буйл төдийгүй эрхтэн системийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг хэн бүхний анхаарч мэдэхийг хүсдэг ийм сэдэв билээ.
Товчхондоо буйлны үрэвсэл гэдэг нь “нянгаар үүсгэгддэг халдварт өвчин”. Аюул занал, хор уршгийг нь судалсан өндөр хөгжилтэй орнуудад түүнийг “чимээгүй тахал” гэж нэрлэдэг.Учир нь онцгой хурц өвдөлт, зовиур бага байдгаас хүмүүс хүндэрсэн үедээ л эмчид хандах тухай бодож эхэлдэг.
Доор дурдсан шинж тэмдгийн аль нэг нь танд болон таны ойр дотны хүмүүст байна уу.
- шүд, буйлаа угаах, буйланд сойз хүрэх, шүдээ чигчлэх зэрэгт хөндүүрлэх, цус гарах
- буйл хавагнах, хөөх буйлны өнгө улаан, ягаан байх амнаас эвгүй үнэр гарах
Эдгээр шинж байвал шүдний эмчид хандан хүндрэл, өвчлөлийн зэргээ тогтоолгон эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Буйлны үрэвсэлтэй холбогдуулаад шүдний чулууны талаар цухас дурдая.
Шүдний чулуу нь шүд цооруулагч болон буйлны үрэвсэл үүсгэгч нянгуудын өсөж үржих, оршин амьдрах таатай орчин юм.Товчхондоо нянгийн бөөгнөрөл гэж ойлгож болно.
Хэсэг хугацааны дараа дахин давтан чулуу үүсч түүнээ цэвэрлүүлдэг, мөн олон жил буйлны үрэвсэлтэй явж хүндэрсэн, ЭСВЭЛ ил шинж тэмдэг зовиур бага мөртөөн яаж ч угааж цэвэрлээд амнаас эвгүй үнэр гараад байдаг хүмүүсийн хувьд шүдэн дээрхи чулууг авахуулсанч дээр дурдсан зовиур, шинж тэмдэг байгаад байдгын шалтгаан нь нүдэнд харагдахгүй хэсэгт буйлан дор чулуу их хэмжээтэй байршсан байдагтай холбоотой
Иймд далд чулууг тодорхойлуулж түүнийг цэвэрлэж зайлуулах шаардлагатай.Энэ далд шалтгаантай “ажиллахгүй”-гээр буйлны үрэвслээс хэзээ ч салахгүй. Жил бүр чулуугаа цэвэрлүүлдэг ч шүд суларч унадаг байдал нийтлэг байгаа нь энэ далд чулуутай холбоотой.
Буйлны үрэвслээр олон жил шаналсан хүмүүсийн хувьд буйл нь хөндүүртэйн учир
- сойз хүргэхээс зайлсхийсээр угаалт муудсан буюу бага угаадаг,
- буйл шүдний завсар цайвар шар, хар ногоон өнгийн идээт шингэн идээт үүссэн байх нь нийтлэг байна.
Идээт шингэн нь буйлны үрэвсэл архаг хэлбэрт шилжиж урт хугацаагаар явсныг харуулдаг.Энэ идээт шингэн нь амнаас гарах эвгүй үнэртэй холбоотой.Идээт шингэн үүсээгүй байсан ч буйлны үрэвслийн хурц үед мөн амнаас эвгүй үнэр гардаг.
Буйлны үрэвслийн нян ихээр үржиж өвчлөл хүндэрсээр буйлны үрэвсэл үүсгэгч нянгаас ялгарах эндотоксин гэх ферментийн үйлчлэлээр шүдний яс уусч, ясгүй болсон шүд сугарч унадаг юм.Миний шүд цоордоггүй ш дээ, тэгснээ сулраа л уначдаг... гэж хэлэх хүнтэй таараагүй шүдний эмч байхгүй.Тэгэхээр шүдийг сулруулдаг ихээхэн хор хөнөөлтэй шалтгааныг та бүхэн мэдэж авлаа.
Хүний биед байдаг хамгийн хатуу эд бол шүдний яс юм.Ийм хатуу эдийг сийрсэн марль шиг сийрийлгэж сэмрээдэг эд бол буйлны үрэвслийн нян.Хүмүүс ... буйл суусан... гэж тодорхойлдог тэр зүйл бол буйлны үрэвслийн нянгийн довтолгоонд буйлны эд уусч үүргээ гүйцэтгэж чадахгүй болж байгаа юм.Буйл байхгүй боллоо, нянгийн довтолгоо цааш буйлны хэсгээс цааш шүдний ёзоор хэсэг рүү чиглэнэ, халдварын нян шүдний ёзоор хэсэгт очиж шүдийг доороос нь ёзоор хэсгээс нь үрэвсүүлнэ.Шүдийг тулан тогтоож байдаг ясыг уусгаж тогтох боломжгүй болгодог учир шүд цоорлын хүндрэл болон буйлны үрэвслээс шалтгаантай энэ үрэвсэлт өвчнийг тулгуур эдийн өвчин гэж хэлдэг юм.
Тэхээр цочир өвдөлт багатай гээд тоодоггүй буйлны үрэвсэл нь шүдгүй болгох томоохон хүчин зүйл юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тамхи татдаг хүмүүсийн хувьд буйлны үрэвсэл далд хэлбрээр явагдаж, маш их хүндэрсэн үед эмчид хандах нь нийтлэг байна.Энэ тохиолдолд буйлны өнгө хөхөрсөн байх нь их.Яагаад маш хүндэрсэн үедээ эмчид ханддаг вэ гэхээр нэгд, буйлны үрэвсэл маань өөрөө цочир хурц өвдөлт, зовиур байхгүй байдаггүй нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө, нөгөөх нь никотин нь өөрөө хор.Никотины хор буйлыг хатангиршуулснаас буйлны үрэвслийн эхний шинж болох үүсч эхлэх үед шүд, буйлаа угаахад цус гараад мэдэгддэг тэр шинж тэмдгийг урт удаан хугацаагаар барьж байдаг..Тамхи татдаггүй хүн хөнгөн үедээ цус гармагц буйлны үрэвслийн шинж биш байгаа гэж мэдэх боломжтой байдаг..Ингээд буйл тартагтаа тулж маш хүндэрсэн үед, амны үнэр тэсэшгүй болох, идээт шингэн үүсэх, буйл сууж байхгүй болох, буйлны өнгө илтэд өөрчлөгдсөн үед л эмчид хандах нь маш нийтлэг байна.
Буйлны үрэвслийн хор хөнөөл
Нянгын гаралтай буйлны үрэвсэл нь зүрх судасны эмгэг, үе мөч, амьсгалын зам, цус харвалт, чихрийн шижин өвчний 2-р хэлбэр, архины гаралгүй элэгний өвчлөл, улаан хоолой ,ходоод, хэрх, зөнөгрөл зэрэг олон өвчний үндсэн шалтгаан, ирээдүйд хавдарт хүргэдэг болохыг Анагаахын ШУ аль эрт тогтоож, судалгааныхаа үр дүнг нийтэд зарласаар байгаа юм.
Жирэмсэн эхчүүдэд гормоны өөрчлөлт, эрт үеийн зулбалтад хүргэх хүндрэл үүсгэж болдог. АНУ-ын Шүдний холбоо, Тулгуур эдийн холбоо, Хавдар судлал зэрэг байгууллагуудын судалгаа шинжилгээний байгууллагууд онцлон тэмдэглэсэн байна.
Ганц жишээ дурдая. Ходоодны шарх, ходоодны хавдрын шалтгаан болдог хелико нянгийн халдварыг эмчлэх, тэмцэх асуудалд дэлхий нийт онцгой анхаарал хандуулж байгаа билээ.2013 онд хийгдсэн нэгэн судалгаагаар буйлны үрэвсэлтэй, буйлны үрэвслийн шалтгаантай тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүсийн буйлны эмгэг карманд энэ нян тодорхой хэмжээгээр байдгыг тодорхойлжээ.Тиймд ходоодондоо хеликоны эсрэг эмчилгээ хийлгэлээ ч буйлны үрэвсэлтэй түүнээ эрүүлжүүлээгүй тохиолдолд эмгэг карманд байгаа хелико бактериа залгиж дахин халдвар /reinfection/ авч буйг энэ судалгаагаар баталсан байна.
Халдах замыг хаацгаая!
Одоо тэхээр буйлны үрэвслээс сэргийлэх боломж байгаа юмуу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.Хариулт нь маш амархан. Байна, сэргийлэх боломжтой..
Буйлны үрэвсэл бол шүлсээр дамждаг юм.Тэхээр халдах замаа эхлээд хаах тухай бодох хэрэгтэй.
Дараагийн асуудал.
Байнга чулуу цэвэрлүүлдэг гэдэг хүмүүсийн хувьд шалтгаанаа олох шаардлагатай.
- шүдэн дээрх ил чулуу цэвэрлээд яваад байтал үнэн хэрэгтээ буйлан дор чулуутай байгаа юм уу эсвэл.
- амны хөндийн арчилгаа муу юмуу.энэ хоёрын алиас буйлны байдал сайжрахгүй байгаа гэдгээ олох.
Буруу сойзоор угаадаг, шүдний элдэв хэрэглэгдэхүүнүүдийг хэрэглэдэггүйгээс болоод өнгөр ихээр хуримтлагдаж улмаар чулуу үүсэх нөхцөл бүрдээд байна уу гэдгээ эргэж харах шаардлага зүй ёсоор байна.
Хүмүүс шүд, буйлаа маш муу угааж байна.Хүн харахад бол угааж байгаа, өөрөө угааж байгаа гэж боддог.Маш нухацтай, бүх шүд, буйлыг угаах төдийгүй, шүд хоорондыг арчлах шаардлагатай.
/Амны хөндийн арчилгааны талаар сайтын амны хөндийн арчилгаа, зөвлөгөө гэсэн дэд цэс хэсэгт мэдээлэл бий/
Эцэст нь, буйл эрүүл байх нь шүд эрүүл байхын үндсэн фундамент юм, буйл хэдийчнээн эрүүл байна өөрийн шүдтэйгээ байх боломж төдийчнээ их гэдгийг мэдэж авлаа.
Шүд, буйлаа сайтар угаацгаая!
Хүндэтгэсэн, “ Буйлны доктор “ Жинжита
Фэйсбүүк: Bazarragchaa gum doctor,
пэйж: Буйлны доктор Жинжита /буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл/
Веб хуудас : www.gingita.mn
Утас:976-99757764, 91992292.