Амны хөндийн арчилгаа

Амны хөндийн арчилгаа (PDF-ээр унших)

Шүд, буйлаа хамгийн бага  зардлаар  эрүүл байлгаж, аль болох шүдний эмчид  цөөн очих боломжийг  хүмүүс  эрэлхийлж  байдгыг  бид мэднэ.Үүний хариултыг бид ... энэ бол маш амархан, ийм боломж байгаа ... гэж хэлнэ.

 Энэ бол амны хөндийн арчилгаа  шүд,  буйл  угаах тухай юм. 

         Ц.Базаррагчаа /DDS., PhD/ нь Япон улсад  шүдний сойзны хэдэн хэдэн төсөл дээр төслийн ажилтан, удирдагчаар ажиллаж байсны хувьд  энэ сэдвээр нэлээдгүй туршлага хуримтлуулсан байдаг юм.  Иймд бид судалгаанд үндэслэгдсэн, клиникт үр дүнтэй нь танигдсан тэр өнцгөөс мэдээллийг хүргэнэ.

    -  Та амны хөндийн арчилгаагаа хэр хийдэг вэ?

     - шүд, буйлаа хэр сайн угаадаг вэ?

      -ямар сойз хэрэглэдэг вэ?

  •       -бусад хэрэглэгдэхүүнүүдийг хэрэглэдэг үү?Эдгээр асуултыг та өөртөө тавиарай.

Бид өөрсдөд тохиолдсон туршлага,  Ц.Базаррагчаа эмч дээр ирж үзүүлж байсан үйлчлүүлэгч нартай эмчийн  хийсэн ярилцлага, бичгээр авсан асуулга, бодит үзлэг, тухайн хүмүүсийн шүд, буйлны байдал зэргээс: 

       - шүд, буйлаа муу, маш бага, өнгөц угаадаг,

       -нэг удаагийн угаалтдаа цаг бага зардаг,

      -буруу сойзоор угаадаг,   

      -шүдний элдэв хэрэглэгдэхүүнүүдийг дийлэнхи маань хэрэглэдэггүйг  олж мэдсэн юм. 

Тэгэхээр бид яриагаа угаалтын чанар гэдэг юмнаас эхлэх гэж байна гэдгийг та ойлгосон байх. 

Чанарт нөлөөлдөг гол зүйл бол мэдээж сойз.Сойз тохирсон байх, үсний хатуулаг нь үр

 дүнтэй угаалт хийж чадахуйц байх. Үүн дээр. арчилгааны  бусад хэрэглэгдэхүүн гэсэн ийм хэдэн зүйл байна.

      Нэг. Сойз: 

    -бүх шүд, буйлны хэсэгт  хүрч “ажиллаж чадах”  АҮК өндөртэй байх. Энэ бол мэдээж жижиг толгойтой сойз.   Зургын 1.2-д харуулсан сойзыг та хүүхдийн сойз гэж бодож байна уу.Эд бол насанд хүрсэн хүний өдөр тутмын сойз юм.Зөв мэдээлэл олж авсан эмэгтэй голдуу хүмүүс ...хүүхдийн сойз хэрэглэдэг... гэдэгтэй цөөнгүй таарч байв.   Ийм хүмүүсийн шүд, буйлны байдал харьцангуй сайн байсныг энд зориуд дурдая.Угаалтдаа тодорхой хугацаа зарцуулах, үүнийг  бас л судалгаагаар тогтоосон байдаг юм. Хэдэн минут зарцуулахад танд түвэгтэй биш гэдэгт итгэж байна. Шүд, буйл угаах үедээ хүмүүсийн орхигдуулдаг хэсэг бол шүдний ар, араа шүдний хэсэг. 

Хүмүүсийн шүдний эмнэлэгт ирсэн анхны ирэлт ихэвчлэн араа шүдний

 

цоорол байсан тухай судалгааны талаар Базаррагчаа эмч нэгэнтээ дурдаж байсныг  энд тэмдэглэе. 

       Хоёр. Үсний хатуулаг чанар:

         Сойзны үсний хатуулаг нь дунд буюу  /medium/  хатуувтар байх.

       Зөөлөн үстэй сойзоор угаадаг хүмүүс шүдний паалангаа хэлээрээ гүйлгэж үзэхэд  тольгор биш, сайн угаагдаагүй  нь мэдэгдээд байх тул сайн угааж байна гээд хэт чанга дарсаар буйлаа  шамалж шүдний хүзүүвч хэсэг нь ил гарсан

байх нь  нийтлэг байна.   Буйл шамарч хүзүүвч ил гарснаар халуун  хүйтэнд мэдрэх зовиуртай болно.Маш их шамарсан тохиолдолд мэс ажилбраар энэ асуудлыг шийдэхэд хүрч болно.

  Зөөлөн үстэй сойз нь шүд, буйлны үр дүнтэй арчилгаа болж чадахгүй.Зөөлөн үстэй сойзыгамны хөндий, буйланд мэс засал, мэс ажилбар хийлгэх,оёо тавиулах, шарх,  буйлны үрэвслийн хурц хэлбэр  хүрэхэд өвдөлттэй зэрэг  тохиолдолд эмчилгээний зориулалтаар   тухайн нөхцөл байдал  арилах хүртэл хэрэглэж болно.

Шүдний  автомат сойзны талаар хүмүүс багагүй сонирхдог.Автомат сойз өөрийн хүчийг  тааруулж мэдрэхгүй техникийн хүчээр хийж байгаа тул ийм сойз хэрэглэдэг хүмүүсийн хувьд буйл шамарсан байх нь мөн нийтлэг  тохиолддог.

Гурав. Шүд хоорондын сойз /interdental brush/

Шүд хоорондын сойз бол  шүдний  сойзны супер технологи юм.

Шүд хоорондын сойз болон шүдний утас нь байгалаас заяасан  шүд буйлны өөрийн маш бага хэмжээтэй карма хэсгийг  хоолны үлдэгдэл  бохирдлоос цэвэрлэх  зориулалттай  төдийгүй тэнд үүрлэн байршсан нян бактерийг “тасчиж,  хэрчиж”  өгдөг  шалгарсан   арга,   маш сайн механик  цэвэрлэгээ  юм.

Шүд хоорондын сойзыг хэрэглэхэд анхаарах гол зүйл бол өөрийн шүдний зайнд тохирсон   размерийг  сонгох. Шүдний утас ч мөн адил.

Тэмдэглээний хувьд дээр зурагт үзүүлснээр тоогоор тэмдэглэхээс  гадна  S, M гм үсгээр,  1S,2S, 3S, 4S гм тоо үсэг хамтдаа гм заавал   тэмдэглэгээтэй  байна.  

Шүд, буйлны завсрыг зориулалтын бус зүйлээр цэвэрлэх, чигчлүүр хэрэглэх нь бохир байх магадлал ихтэй,   мөн халдварыг байнга гүнрүү чиглүүлэх сул талуудтай тул хоцрогдсон болхи арга,  анагаахын үүднээс зөвлөхгүй. 

Дараагийн цэвэрлэгээ:    хэлний өнгөр.Хэлний өнгөр нь амны хөндийгөөс гарах эвгүй үнэрийн 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.Хэлэн дээр мөн өөр олон төрлийн бактериуд  байршиж байдаг юм.  Мөн л зориулалтын цэвэрлэгч хэрэглэх гэдгийг зөвлөнө..Зориулалтын гэдгийн учир нь хэлэн дээр олон төрлийн мэдрэгчид байдаг тул тэднийг гэмтээж болзошгүй.

Хэл хусагч нь  шүдний сойзны арын хэсэгт байрласан сойз нэлээд түгээмэл байна.Энэ тийм ч тохиромжтой  биш.

Зориулалтын хэлний өнгөр цэвэрлэгч нь сойзны толгойноос намхан, хойш орж цэвэрлэхэд тохирсон байдаг юм.Та энэ зурагнаас сойзны толгойн арын хэл хусагч нь зориулалтын хэл хусагчаас хэр өндөр байгааг харьцуулж хараарай. 

Шүд, буйлаа зөв арчилж, эдгээр хэрэглэгдэхүүнүүдийг хэрэглээд хэвшчихвэл тэг эдийн засгаар амны хөндий, шүд, буйлны асуудлаа шийдэхийн зэрэгцээ  насан турш өөрийн шүдтэйгээ байх боломж хүн бүрд бий.

Амны хөндийн арчилгааны бусад хэрэглэгдэхүүнүүдийг хэрэглэх нь 21-р зууны хүний соёлт жишиг билээ.

Хүндэтгэсэн,  “ Буйлны доктор “ Жинжита

Фэйсбүүк:Bazarragchaa gum doctor, Буйлны доктор Жинжита /буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл/

          Веб хуудас : www.gingita.mn

          Утас:976-99757764, 91992292.